Та ХАЙР.exe гэж мэдэх үү??? Мэдэхгүй бол үүнийг уншаад үзээрэй хөгжилтэй мөртлөө үнэн. Та нар ч гэсэн энэ програмаар туршаад үзээрэй
Энэ бол чи: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/
Энэ бол би: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Энэ бол би: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Энэ бол чи: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?
Энэ бол би: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?
Энэ бол чи: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Энэ бол би: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Энэ бол чи: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Энэ бол би: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Энэ бол чи: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Энэ бол би: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.
Энэ бол чи: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Энэ бол би: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!
За та мартаагүй биз дээ.....!? Мэдээж сэтгэгдэл...
No comments:
Post a Comment
Таньд таалагдсан бол доор коммент... d(^_^)b